Монголын
мэдээллийн агентлагийн 20 жилийн дараах байдал
-
Төсөөлөл –
Монгол улсад өнөөдөр
мэдээллийн хоёр агентлаг тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Анх 1921 оны гуравдугаар сард МОНТА нэрээр
байгуулагдсан МОНЦАМЭ агентлаг нь дэлхийн бусад томоохон агентлагуудын жишгээр
төр, засгийн мэдээллийн болон цэвэр үндэсний мэдээллийн агентлагийн аль алиных
нь үүргийг гүйцэтгэж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагынхаа хувьд улс
орны нийгэм, улс төрийн амьдралд болж буй албан ёсны бүх үйл явдлыг гадаад,
дотоодод шуурхай мэдээлэх үүрэг бүхий төрийн үндсэн байгууллагуудын нэг юм.
Монголын МОНЦАМЭ агентлаг нь
БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа, Кипр улсын CNA, Бүгд Найрамдах Йемен улсын САБА,
Ардчилсан Бүгд Найрамдах Нигер улсын MENA зэрэг хөгжиж буй болон социалист нийгэмтэй улс
орнуудынхтай адил статустай үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааныхаа хүрээнд англи хэл дээр Mongol messenger, монгол хэл дээр Монцамэ
гэсэн тогтмол хэвлэлийг эрхлэн гаргаж байна.
Одоогоос хорин жилийн дараа
МОНЦАМЭ, Синьхуатай адил төрийн мэдээллийн агентлагууд сэтгүүл зүйн өнгийг
тодорхойлно гэж олон улсын шинжээч,
сэтгүүл зүй судлаачид үзэж байна. Синьхуа
агентлаг дээр жишээ авахад хуучин “Улаан Хятадын Мэдээллийн
Агентлаг” нь үйл ажиллагааны үр дүнд ашиг олох гэсэн ойлголтод санаа зовдоггүй.
Судлаач Исак Стоне Фиш, Тони Докоупил нарынхаа болж “Хятадын ард иргэд дэлхийн
ямар ч иргэн хүлээн авдагаас илүү хямдаар мэдээллийг хүлээн авах боломж
бүрдэнэ” гэж үзсэн байна.
Техник технологийн хувьд МОНЦАМЭ,
Монголын мэдээ агентлаг тэргүүтэй дотоодын агентлагууд компьютерийн системээ
цогцолбороор нь өөрчлөн шинэчилж, харилцаа холбооны шинэ технологийг улам бүр
ашигладаг болж байна. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх агентлагууд интернетийг үндэс
болгон үйл ажиллагаагаа явуулдаг. Ганц жишээ дурдахад л гадаад хэл дээрх сониноо цахим шуудангаар нь
илгээж, интернет радиогоор сурталчилгаа хүргэж санхүүгээ зузаатгаж байна.
Өнөөдөр монголын
телевизүүдийн цөөн хэсэг нь AP,
AFP зэрэг
мэдээллийн агентлагуудаас олон улсад өрнөж буй үйл явдлын мэдээллийг албан ёсны
эрхтэйгээр худалдан авч байна. Ингэхдээ хиймэл дагуулын хүлээн авагч ашиглан
гадаад мэдээ, мэдээллийнхээ дүрсийг хүлээн авч, интернетээр дамжуулан мэдээний
текстүүдээ хүлээн авах маягаар үйл ажиллагаа явуулж байна.
Одоогоос хорин жилийн дараа
энэ процесс дан ганц интернетээр дамжин хэрэгжиж, хиймэл дагуулын мэдээлэл
тасрах, гацах зэрэг алдаа эндэгдэл үгүй болж, олон улсад өрнөж буй мэдээ,
мэдээллийг сэтгүүлчид боловсруулж бэлтгэсний дараа биш real-time дүрсийг зураглаач хальсанд
буулгаж байхад нь, сэтгүүлч үйл явдлыг тайлбарлаж байхад нь гэрээтэй
байгууллагууд руу дамжуулж байх юм.
Үүний зэрэгцээ өнөөдөр
монголын хэвлэл мэдээлэл, тэр дундаа
телевизийн салбарын өмнө хурцаар тулгамдаж байгаа гадны телевизүүдийн
мэдээллийн хөтөлбөрөөс дүрс хуулах, интернетэд тавигдсан мэдээллийг зохиогчийн
эрхийн зөвшөөрөлгүй хуулбарлах гэсэн асуудал 20 жилийн дараа түүх болон үлдэж,
шийдэгдсэн байх болно.
Монгол улсын хувьд өнөөдрийн
МОНЦАМЭ-гийн үйл ажиллагааг давж гарсан AP, Reuters-тэй эн зэрэгцэхүйц
мэдээллийн агентлагтай болж монголын тухай мэдээллийг гадагш худалдаж, энэ
хирээр монголын сэтгүүл зүй мэргэжлийн түвшинд хүрсэн байх юм.
No comments:
Post a Comment