Monday, February 15, 2016

Хүүхдийн хүйг тасалдаггүй хачирхалтай ёс


Орчин цагийн анагаах ухаанд хүүхдийг эхээс төрмөгц хүйг нь тасалж, хавчдаг. Дараа нь эхийн биеэс эхэсийг гаргадаг.


Тэгвэл хүүхдийн хүйг таслахгүйгээр ихэстэй нь хамт байлгадаг амаржих ёс байдаг гэнэ. 

Аделе Аллен гэх ээж хүүгээ төрсний дараа бүхэл бүтэн зургаа хоногийн турш эхэсийг нь хамт авч явсан байна.

Ингэснээр хүүхэд эхэс дотор үлдсэн цусны 30-50 хувийг авах ач холбогдолтой гэж тайлбарлажээ. 


Өөрөөр хэлбэл хүүгийн хүй нь зургаа хоногийн дараа хар аяндаа тасарсан гэсэн үг юм. 

Бадамлянхуан төрөлт гэхэ энэхүү ёсоор өөрөө унах хүртэл нь хүүхдийн хүйг тасалдаггүй байна. 

Эхэсийг хүйтэн цүнхэнд хадгалж байсан ч үнэр орсон тул давс, сарнайн дэлбээ цацаж муу үнэрийг нь дарсан байна.

Их Британий Хатан хааны эх барих эмэгтэйчүүдийн коллежоос энэ ёс нь халдвар дамжуулах эрсдэлтэйг анхааруулжээ. 

Язарсан арьсаараа бахархая бүсгүйчүүдээ


122 кг жинтэй байсан эмэгтэй 58 кг илүүдэл жингээсээ салж, усны хувцастай гоо бүсгүйн тэмцээнд түрүүлжээ. 


Бүсгүйн илүүдэл жин, өнгөрсөн амьдрал, өөрийгөө ялсан тэмцлийн илэрхийлэл, гэрч болсон арьсны язарсан сорив л харин арилахгүй үлсдэн байна. 

АНУ-ын Небраска мужийн иргэн Коннер Ренш 58 кг жинг нэг жилийн хугацаанд хаяж чаджээ. 
 Коннер энэ жил 26 настай бөгөөд амьдралынхаа нэг жилийг ийнхүү өөртөө зориулж, гоо үзэсгэлэн, эрүүл мэндээ эргүүлэн олж чадлаа. 

Лондон хот дахь хүндийн хүч үйлчилдэггүй хачирхалтай байшин



Нүд үнэн, чих худал гэж зүйр үг бий. Гэтэл зураачдын уран чадварын өмнө нүд хүртэл худал хэлэх болжээ. 


Эдгээр хүмүүс Лондонгийн хэдэн давхар луу арай ядан авирч байгаа мэт харагдаж байна. 


Гэвч үнэндээ тэд огтхон ч хүч чармайлт гаргаагүй. 


Учир нь таны харж буй энэ дүрс бол Аргентины уран бүтээлч  Леандро Элрикийн бүтээсэн цогцолбор юм. 

Элизабет Тэйлорын анхны хуримын даашинз бэлхүүсээрээ 50см байсан


Элизабет Тэйлорын 60 жилийн тэртээ өмсөж байсан хуримын даашинз одоо ч  үнэ  цэнээ  алдаагүй  байна.  Лондонд  болсон  үзэсгэлэн  худалдааны  үеэр  энэ даашинз 180 мянган долларын үнэ хүржээ.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид энэ даашинзыг 30 мянган доллар хүрнэ хэмээн таамаглаж байсан ч ширүүн өрсөлдөөний эцэст Английн буяны байгууллага ялжээ.  

Жүжигчин бүсгүй амьдралынхаа турш 8 удаа шүтээний өмнө зогссон.

Харин зочид буудлын  эзэн  Конрад  Хилтонтой  гэрлэхдээ  өмссөн  энэ  сүүн  цагаан  даашинз түүний хамгийн сайхан даашинз гэж хүн бүр хүлээн зөвшөөрдөг. 


Энэ  даашинзыг  домогт  загвар  зохион  бүтээгч  Хелен  Роуз  Метро  Голден  Мэйер компаний  захиалгаар  урлажээ.  

Хелен  Роуз  Монакогийн  гүнж  үзэсгэлэнт  Грэйс Келлигийн  хуримын  даашинзыг  мөн  урласан  юм.  

Элизабет  Тэйлорын  хуримын даашинзыг  бүтээхийн  тулд  15  хүн  гурван  сарын  турш  хөдөлмөрлөсөн  гэдэг. 

Даашинзын загварыг Элизабетийн 1950 онд тоглосон “Бэрийн аав” киноны хувцас загвараас сэдэвлэжээ.  

Сувдаар чимэглэсэн сүүн цагаан өнгөтэй хуримын аашинзыг Элизабет Тэйлорын гоолиг  биеийг  гайхуулахын  тулд  50см-ын  бэлхүүсний  тойрогтой  байхаар  эсгэж байжээ. 


Элизабет  Тэйлор  хуримынхаа  дараа  буяны  үзэсгэлэн  худалдаанд  даашинзаа
хандивласан  юм.  

Хэдийгээр  жүжигчин  бүсгүй  гэрлэлт  9  сарын  настай  байсан  ч даашинзны хоёр дахь эзний гэрлэлт эзэндээ аз жаргал авчирсан билээ.  

"ЛЕГО РОБОТ" тэмцээнийг сурагчдын дунд зохион байгуулна


"Хүүхдэд ээлтэй Хан-Уул" хөтөлбөрийн хүрээнд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэн, ирээдүйн инеженерүүдийг бэлтгэх зорилгоор өнгөрсөн 2015 онд ЕБС-ийн 10 сургуульд "Робот кабинет" байгуулсан. 

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит "ЛЕГО РОБОТ" тэмцээнийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11:00 цагаас 130 дугаар бага сургууль дээр зохион явуулахаар боллоо. 

Өлсөж үхэхийн даваан дээр байсан хүүгийн нүд хальтрам зургууд


Нигерь  улсад хоёр настай жаалхүүг тураалд орж, үхэхийн ирмэг дээр байхад нь Дани улсын тусламжийн ажилтан Анжа Ринггрен Ловен олж амийг нь аварчээ.


гэр бүлийнхэн нь жаалхүүг шулам гэж үзсэн учраас ийнхүү үхэг гээд орхисон байж.

Хоёрхон настай хүү сүүлийн найман сарын туршид гудамжинд ганцаараа тэнэсэн бөгөөд өтөндөө баригдаж, тураалд орсон байжээ. 

Итгэл нэртэй болсон жаалхүүгийн гэдэснээс өтнүүдийг түүн цэвэрлэж, цусны улаан эсийг нь нэмэгдүүлэх зорилгоор өдөр бүр цус сэлбэх эмчилгээ хийж байна.  





Колаг стаканаас уу!


Өмнө нь та шилэнд савласан кола хуванцар савтай эсвэл лаазтай коланаас илүү аятайхан амттай байгааг анзаарч байсан уу?
Тэгвэл хийжүүлсэн ундаа савныхаа материалтай харилцан урвалд ордог бөгөөд тухайн савны амт шингэдэг байна.
Science By Design-ий үүсгэн байгуулагч  Sarah Risch хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгч компаниуд ундааныхаа амтыг өөрчлөхгүй гэж ихээхэн хүчин чармайлт гаргадаг ч талаар болдог. 
Учир нь Кока Коланы савыг полимерээр доторлож, харилцан урвалыг багасгахыг хичээдэгч кола савныхаа амтыг шингээдэг гэж мэдэгдлээ. 
Тиймээс та галзуу хүн биш л бол хийжүүлсэн ундаа уухдаа шилтэйг сонгоорой. 
эх сурвалж: Yahoo.com

Ажилдаа 6 жилд нэг ч очоогүй ч цалингаа бүтэн авсан овсгоотой Испани эр

Испани улсын иргэн Гарсиа хэтэрхий урт хугацаанд цалинтай амралт авсан учир 30 мянган ам.доллараар торгуулиад байна. 
Энэ жил 69 настай түүнийг төрийн албанд 20 жил үнэнч зүтгэсэн хэмээн шагнах хүртлээ сүүлийн 6 жил ажилдаа ирэлгүй хийдүүлснийг нь мэдээгүй байна.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Гарсиа 41500 ам.долларын цалин авсан байжээ. 
Түүний өмгөөлөгчийн хэлж байгаагаар ажлын байран дахь дарамт, мөн хийх ажил байхгүй зэрэг нь ийнхүү удаан хугацаагаар амралт авахад нөлөөлсөн байна.

Ч.Сайханбилэг Бямбасүрэн гуайнд шинийн нэгэнд золгожээ


17-р жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Төрийн ордонд болсон төрийн золголтын дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайнд очиж амар мэндийг нь эрэн золгожээ.

Энэ жилээс эхлэн жил бүр Ерөнхий сайд нар Ерөнхий сайдаар ажиллаж асан ахмадууддаа золгодог болъё гэж зорьж ирлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэн цагаан идээгээр зассан таваг барин золгосон байна. 

Бямбасүрэн гуай шинийн нэгэнд зочлон ирж хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд 14 ач, зээтэй болсон, сар шинээр 100 гаруй зочин хүлээж авдаг гэхчлэн яриа дэлгэжээ.

Богд ууланд төөрчээ

 
Өнгөрсөн ням гаригт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганцаараа аялаж явсан эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг 16:19 цагт өгснөөр Аврах ангийн бүлгийг гаргаж төөрсөн иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулахад 48 настай эмэгтэй  Дугуй цагаан гэдэг овооны баруун талд ойн модон дотор төөрсөн байсныг 18:42 цагт эсэн мэнд аварч ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ANTM-ийн түүхэнд анх удаа монгол модель оролцоно

Америкийн шинэ топ модель тэмцээнээс төрөн гарсан Азийн шинэ топ модель тэмцээний дөрөвдэх улирал энэ онд болно. Тус тэмцээний түүхэнд анх удаа Монгол загвар өмсөгч оролцох болсон нь Саруулын Төгс билээ. Тус шоу нь америк шоунаасаа ялгаа багатай. Хамгийн багадаа 170 см өндөртэй моделиуд оролцох ёстой гэнэ. Шүүгч нар нь ч тэмцээний үйл ажиллагаанд түлхүү оролцох бөгөөд шүүгч нараас гадна охидын зөвлөх багшаар  Kelly Tadiono ажиллах болсон байна.