Monday, February 15, 2016

Ч.Сайханбилэг Бямбасүрэн гуайнд шинийн нэгэнд золгожээ


17-р жарны гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө Төрийн ордонд болсон төрийн золголтын дараагаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн гуайнд очиж амар мэндийг нь эрэн золгожээ.

Энэ жилээс эхлэн жил бүр Ерөнхий сайд нар Ерөнхий сайдаар ажиллаж асан ахмадууддаа золгодог болъё гэж зорьж ирлээ гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэн цагаан идээгээр зассан таваг барин золгосон байна. 

Бямбасүрэн гуай шинийн нэгэнд зочлон ирж хүндэтгэл үзүүлсэнд талархал илэрхийлээд 14 ач, зээтэй болсон, сар шинээр 100 гаруй зочин хүлээж авдаг гэхчлэн яриа дэлгэжээ.

No comments:

Post a Comment